БНХАУ-ын эрх мэдэлтнүүд ОХУ-ын хулгайн анчдын агнасан эд зүйлийг дэлгэн үзүүллээ. Энэ дотор Өвөрмонголоос агнасан гэх 213 баавгайн савар ихээхэн дуулиан дэгдээж байна. Энэ дуулиан өндөрөө авч дэлхийн хэвлэлүүдээр гарч эхэллээ. Энэхүү 213 баавгайн саврыг "Time" сэтгүүл дэлгэн үзүүлсэн байна. Гэхдээ зарим хүмүүст эдгээр баавгайн заримыг нь Монгол улсаас агнасан байж магадгүй гэсэн хардлага ч төрөөд байгаа аж. Учир нь өнгөрсөн жил цөөнгүй баавгайн саврыг манай цагдаагийн байгууллага хилээр БНХАУ руу гаргах гэж байхад нь илэрүүлж байсан юм. Ганц өнгөрсөн жил ч гэлтгүй хэд хэдээр нь баавгайн савар хилээр гаргах гэж байгаад баригдсан тохиолдол цөөнгүй юм. Хулгайн ан хийж эсвэл, анчдаас ангийн эд эрхтэн авч, хилээр гаргадаг хүмүүсийн
уршгаар буга, баавгай, хүдэр улам л ховорсдсоор байна.


24tsag.mn
Сэтгэгдэл (7)