
Билгийн тооллын: 16. Нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 05.04-20.57
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.