Өнгөрсөн долоо хоногт хойд Энэтхэгийн Уттараханд мужид эхэлсэн үерт амиа алдагсдын тоо 5000 давлаа хэмээн тус улсын Засгийн газраас мэдээллээ. Үерийн голомт болсон Кедарнат тосгоны оршин суугчдыг аврах ангийнхан болон цэргийн хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч одоог хүртэл 19 мянган хүн үерт гацсан байна.
Ус цаг уурын хүрээлэн тус мужид өнөөдрөөс эхлэн дахин бороо орохыг анхааруулж байна. Энэхүү гамшигт үзэгдлийг Гималайн цунами хэмээн нэрлэж байгаа билээ.
Д.Идэр

























































