Эквадорын Гадаад хэргийн сайд АНУ-ын тагнуулын газрын нууцыг дэлгэсэн
Эдвард Сноуден тус улсаас улс төрийн орогнол хүссэн талаар мэдээллээ.

Эквадорын Гадаад хэргийн сайд АНУ-ын тагнуулын газрын нууцыг дэлгэсэн Эдвард Сноуден тус улсаас улс төрийн орогнол хүссэн талаар мэдээллээ. “Манай засгийн газраас Эдвард Сноуден орогнол хүслээ” хэмээн Гадаад хэргийн сайд Рикардо Патино албан ёсны твиттер хуудаснаа бичсэн байна. Сайд энэхүү мэдэгдлээ Вьетнамд айлчлал хийх үеэрээ хийжээ.
Одоогоор тус улсын засгийн газар Сноудений хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуден “PRISM” хөтөлбөрийн нууцыг илчилсэн юм. Түүнийг өчигдөр Хонконгоос Москва хотод ирсэн талаар мэдээлж байгаа билээ. Тэрээр өнөөдрөөс Венесуэл, Куба руу нисэхээр төлөвлөж байгаа тул Эквадор хүсэлтээс нь татгалзвал дээрх орнуудаас орогнол хүснэ хэмээн үзэж байна.
Д.Идэр