Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас ерөнхий сайд Рами Хамдаллагийн огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны мэдээлснээр Аббас, Хамдалла нар өнгөрсөн бямба гарагт эл асуудлаар уулзалджээ.

Тангараг өргөснөөс хойш сар хүрэхгүйн хугацаанд албан тушаалаа өгөхөө зарласан Рами Хамдаллаа ерөнхийлөгчөөс өөрийн албандаа аюулгүй байдал, эрх мэдлийг нэмэгдүүлж өгөхийг хүсчээ. Харин түүнийг ерөнхий сайдаар сонгосон Махмуд Аббас хүсэлтээс татгалзаж, ажлаа өгөхийг нь илүүд үзсэн байна.
Рами Хамдалла улс төрийн намууд түүний ажилд хөндлөнгөөс оролцож байгаа тул энэ шийдвэрийг гаргах болсон хэмээн мэдээлсэн билээ.
Д.Идэр