Индонезид ой шатаасны улмаас Малайз улс өмнөд хэсгийн хоёр дүүрэгт онц
байдал зарлахад хүрчээ. Утааны түвшин хэвийн хэмжээнээс хоёр дахин
давсан тул тус улсын Муар, Ледань дүүргийн албан байгууллагын үйл
ажиллагааг хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байна.
Тэр ч бүү хэл агаарын бохирдол нийслэл Куала Лумпурт ч аюул учруулаад
байна гэлээ.

Индонезид ой шатаасны улмаас Малайз улс өмнөд хэсгийн хоёр дүүрэгт онц байдал зарлахад хүрчээ. Утааны түвшин хэвийн хэмжээнээс хоёр дахин давсан тул тус улсын Муар, Ледань дүүргийн албан байгууллагын үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байна. Тэр ч бүү хэл агаарын бохирдол нийслэл Куала Лумпурт ч аюул учруулаад байна гэлээ.
Малайз, Индонезийн байгаль орчны сайд нар ирэх лхагва гарагт эл асуудлаар уулзалдахаар төлөвлөжээ.
Өчигдрийн байдлаар агаарын бохирдлын стандарт индекс дээрх хоёр дүүрэгт 700 хүрсэн байна. Индекс 300 байгаа тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой хэмээн дүгнэдэг аж.
Эдийн засгийн асуудалд орсон Индонезийн Засгийн газар тариачдад газар гаргаж өгөхийн тулд ой модыг шатааж цэвэрлэх нь хамгийн хямд бөгөөд зөв алхам хэмээн үзсэнээр хөрш зэргэлдээ орших улсууд түймрийн утаанд хордоход хүрээд байна.
Д.Идэр