Кофены салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлсэн АНУ-д төвтэй
“Starbucks” компани Их Британийн татварын албанд таван сая фунт стерлинг
төлснөө мэдэгдлээ. Мөн ирэх жил тус улсын татварт 15 сая фунт стерлинг
төлнө хэмээн мэдээлсэн байна.

Кофены салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлсэн АНУ-д төвтэй “Starbucks” компани Их Британийн татварын албанд таван сая фунт стерлинг төлснөө мэдэгдлээ. Мөн ирэх жил тус улсын татварт 15 сая фунт стерлинг төлнө хэмээн мэдээлсэн байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө Их Британийн хууль сахиулагчид “Starbucks” компанийг улсаас нь ашиг ихээр олдог ч татвар төлдөггүй хэмээн буруутгасан юм. Тус компани 2008 онооос хойш Их Британид татвар төлөөгүй аж.
Их Британийн хуулиар гадаадын копораци татвар төлөхдөө тухайн жилийн орлогын 23 хувийг төлөх ёстой байдаг байна. Шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт “Их найм” орны уулзалтаар татвараас бултдаг томоохон корпорацитай хариуцлага тооцох тохиролцоо хийсний дараа мэдэгдэж байна гэлээ.
Д.Идэр