АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний төлөвлөгөөгөө маргааш олон нийтэд зарлана гэлээ. Өнгөрсөн бямба гарагт Цагаан ордны онлайн видеогоор энэ мэдээлэл цацагджээ. Барак Обамагийн төлөвлөгөө нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд бэлдэж, дэлхийн бусад орнуудыг өөрчлөлттэй тэмцэхэд уриалах талаар байх аж. Хэдий видео мэдэгдэлд Обама нарийн яриагүй ч түүний төлөвлөгөө эрчим хүчийг хэмнэдэг барилга байгууламж, хэрэгслийн талаар байх болно гэж таамаглаж байна.
Тэрээр маргааш Жоржтаун их сургуульд илтгэл тавихдаа үндэсний төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэх юм.
Д.Идэр

























































