76 настай Сильвио Берлускони 2.5 жилийн өмнө насанд хүрээгүй охиныг бэлгийн харилцаанд уруу татсан хэргээр буруутгагдаж, тангарагтны шүүхэд дуудагджээ. Сүүлийн 20 жилд хамгийн ихээр шүүхэд дуудагдсан Италийн экс ерөнхий сайд, хэвлэлийн магнат, тэрбумтан Сильвио Берлускони шүүхийн шийдвэрийг хүлээж байна. 2010 оны Гэгээн Валентины өдөр Берлускони шөнийн клубын 17 настай бүжигчин охин Карима Махроугтай танилцжээ. Прокурорууд өдгөө 20 настай охиныг 2010 оны 2-5 дугаар сард Сильвио Берлусконитой байнга бэлгийн харилцаанд орж, мөнгө авдаг байсан талаар нотолсон юм.
Италийн хуулиар биеэ үнэлэлтийг зөвшөөрдөг ч гэлээ 18-аас дээш настай байх ёстой хэмээн заадаг аж. Харин ноён Сильвио Берлускони түүнийг 20 настай гэж бодсон, надад худал хэлсэн хэмээн мэдэгджээ. Мөн энэ нь түүний нэр хүндэд халдаж, улс төрөөс бүр мөсөн арчих гэсэн явуулгуудын нэг гэж мэдээлж байна.
Хэрвээ Сильвио Берлускони буруутай хэмээн тогтоогдвол зургаан жилийн хорих ял сонсох юм.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (2)