Өчигдөр АНУ-ын Нью Орлеанс мужид таван настай охин калибр буугаар
толгойруугаа буудаж амиа алдсан эмгэнэлт хэрэг болжээ. Тус мужийн
цагдаагийн албаны мэдээлснээр охин бууг мэдэхгүй учраас санаандгүйгээр
өөрийгөө буудсан гэж үзэж байна.

Өчигдөр АНУ-ын Нью Орлеанс мужид таван настай охин калибр буугаар толгойруугаа буудаж амиа алдсан эмгэнэлт хэрэг болжээ. Тус мужийн цагдаагийн албаны мэдээлснээр охин бууг мэдэхгүй учраас санаандгүйгээр өөрийгөө буудсан гэж үзэж байна. Холбогдох албаны хүмүүс хэргийг шалгаж байгаа бөгөөд тун удахгүй асран хамгаалагч болон буу эзэмшигчдийг хэрхэн шийтгэсэн тухайгаа мэдээлнэ гэлээ.
Хэрэгт охины ээжийг буруутган шалгаж байна. Охиныг толгойдоо бууны шарх авсан хэвтэж байхад нь ээж нь өрөөнөөс нь олжээ. Эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч их цус алдсаны улмаас амьд гарах боломжгүй болсон гэв.
Охин тухайн үед гэртээ ганцаараа байсан байна. Учир нь ээж нь дэлгүүр орохдоо түүнийг түгжээд явсан гэж мэдүүлжээ.
Цогцсын задлан шинжилгээг өнөөдөр хийхээр төлөвлөжээ.
Д.Идэр