БНХАУ ирэх сараас эхлэн анх удаа сансарт хөөргөх сониуч хөлгөө бэлдэх
ажиллагааг эхлэх талаар эх сурвалж мэдээллээ. Хятадын робот хөлөг
“Chang‘e 3” нь энэ оны сүүл гэхэд саран дээр зочлох аж. “Chang‘e 3”
хөлөг нь сарны гадаргуу дээр судалгаа хийх тус улсын хамгийн анхны
сансрын биет болох юм.

БНХАУ ирэх сараас эхлэн анх удаа сансарт хөөргөх сониуч хөлгөө бэлдэх ажиллагааг эхлэх талаар эх сурвалж мэдээллээ. Хятадын робот хөлөг “Chang‘e 3” нь энэ оны сүүл гэхэд саран дээр зочлох аж. “Chang‘e 3” хөлөг нь сарны гадаргуу дээр судалгаа хийх тус улсын хамгийн анхны сансрын биет болох юм.
Хөлгийн аялал тус улсын сар судлалын хөтөлбөрт томоохон нээлтүүдийг авчирна хэмээн хүлээж байна. Хятадын сарыг судлах олон шат бүхий хөтөлбөр аль эрт эхэлжээ. Тус улс 2007, 2010 онд “Chang’e 1”, “Chang’e 2” тойрог замын нислэгийн аппратуудыг илгээсэн байна. Харин одоо хоёр дахь шатаа эхлүүлэх боломжтой хэмээн судлаачид үзжээ.
Энэхүү хөтөлбөр 2020 оноос өмнө “Chang’e 5” сансрын биетийг илгээх хүртэл олон үе шаттай үргэжлэх аж.
Д.Идэр