Албанийн ерөнхий сонгуулийн санал хураалтын хугацаа дуусч, санал хураах ажиллагааг орон даяар зогсоолоо.

Албанийн ерөнхий сонгуулийн санал хураалтын хугацаа дуусч, санал хураах ажиллагааг орон даяар зогсоолоо. Парламентын 140 суудлын төлөө 66 намын 6900 гаруй төлөөлөгчид өрсөлдсөн юм. Сонгуульд эрх баригч Ардчилсан нам болон Сөрөг хүчний нам ялалт байгуулахын төлөө ширүүн өрсөлдөж байна. Гол өрсөлдөгчид болох Ерөнхий сайд Сали Бериша гурав дахь удаагаа сонгогдохын төлөө сөрөг хүчний удирдагч Эди Раматай өрсөлдөж байгаа юм.
Европын хамгийн ядуу орны сонгуульд нэр дэвшигчид гол хүчнүүд хоёулаа ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын бодлогод шинэчлэл хийх, эдийн засгийн хөгжилд анхаарах амлалт өгсөн байна.
Сонгуулийн явцыг олон улсын 400, дотоодын 8000 гаруй ажиглагчид ажиглаж байгаа аж. Өчигдөр санал хураалтын үеэр буутай этгээд гал нээж сөрөг хүчний нэг дэмжигч амиа алдаж, эрх браигч намын төлөөлөгч шархадсан билээ.
Д.Идэр