
АНУ-ын Тагнуулын Төв Газрын ажилтан Эдуард Сноуден “PRISM” гэх хөтөлбөрийн нууцыг мэдээллийг илчилнийхээ дараа Эквадороос орогнол хүссэн юм. Тэрбээр өчигдөр Москва хотын Шереметьево буудлаас цааш дамжин нисэх байсан ч алга болжээ. Эдуард Сноуден "Аэрофлот" компанийн SU150 нислэгийн зорчигчид Гавана хотын Хосе Мартийн нисэх буудалд буух байсан ч зорчигдын дунд байгаагүй аж. Тиймээс түүнийг Москвад үлдсэн хэмээн таамаглаж байна.
Энэ явдалд АНУ-ын Засгийн газар ихэд бухимдаж байгаа бөгөөд Эдуард Сноуден оргоход Орос, Хятад улсууд оролцсон байх магадлалтай хэмээн хардаж байна.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)