
Өчигдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн Хайлааст гэх газар Сэлэнгэ мөрөнд тус багийн иргэн 32 настай эрэгтэй Б нь 19.00 цагийн үед голоор гарч яваад урсаж алга болжээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгаж байгаа аж. Одоогоор усанд унаж алга болсон эл иргэнийг олоогүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)