
Өчигдөр саарал өнгийн "Элентра" маркийн автомашин багажиндаа хүн хийчихсэн явж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвөөс бүсүүдэд харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мэдэгдэж шалгах явцад тус машин УИХ дэлгүүрийн өмнө саатуулагджээ. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгахад иргэн Б нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүн багажиндаа хийж явсан байна. Эл үйлдлийг замын цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)