
Мөн өчигдөр ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 9 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 тоотод хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу шалгахад 33 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ гэр бүлийн маргаанаас 35 настай Э-г хутгалжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Цэргийн госпитальд хутгуулсан хүн ирлээ гэсэн дуудлага иржээ. Улмаар цагдаагийн албан хаагчид очиж шалгахад 53 настай эмэгтэй Б-г хамтран амьдрагч 53 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ хутгалж, биед нь гэмтэл учруулжээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Irish" пабад зүс таних Б согтуурсан үедээ бусадтай бүлэглэн намайг зодлоо хэмээн 33 настай эрэгтэй М нь өргөдөл гаргажээ. Эл үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)