Төмөрзамын 3км 7 дугаар зуутад галт тэргэнд мөргүүлсэн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад оршин суух тодорхой хаяггүй 35 настай эмэгтэй М нь согтуурсан үедээ галтэрэгний мал хамагчид мөргүүлэн толгойдоо гэмтжээ. Эл хэргийг Төмөрзамын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Төмөрзамын 407 дугаар км, 9 зуутад галт тэргэнд хүн мөргүүлсэн дуудлага өнгөрөгч амралтын өдөр иржээ. Үүний дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад 47 настай Ц согтуурсан үедээ гал тэргэнд мөргүүлсэн байдалтай байжээ. Улмаар хохирогч иргэний баруун хөл нь хугарч, нуруундаа гэмтэл авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/

















































