Энэ сарын 23-нд буюу бүтэнсайн өдөр гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Булган аймгийн Гурван булаг сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож жолооч 65 настай эмэгтэй С нь нас баржээ.Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын "Цагаан энгэр" гэх газар 33 настай эрэгтэй Б нь аяганд цохиулж нас барсныг цагдаагийн бүрэлдэхүүн шалгаж байгаа аж.
Түүнчлэн согтуурсан үедээ танхайрч чихийг нь хазаж биед нь гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)