
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Баянзүрх" их дэлгүүрийн гадна талын шилийг цэвэрлэж байсан хүмүүс өргөгч кранаас унасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад дэлгүүрийн цонхыг угаахаар ажиллаж байсан 23-25 насны гурван хүн өргөгч кранаас унаж гэмтсэн байдалтай байжээ. Энэ сарын 22-нд гарсан уг хэргийг одоогоор шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/