
Өнгөрсөн баасан гарагт гэмт хэргийн шинжтэй 59 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөх морьт сумаас зүүн хойш газар 47 настай Ш мотоциклоос унаж нас баржээ. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын хоёрдугаар баг Хажуу-Улаа гэх газар 53 настай эрэгтэй Ч нь мөн мотоциклоос унаж нас барсан байна.
Увс аймгийн Давс сумын гуравдугаар багийн нутагт 9 настай эрэгтэй Д нь моринд өшиглүүлж нас барсан гэх мэдээллийг шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)