Бразилийн Рио Де Жанейро хотын цагдаа нар хар тамхи худалдаалагчидтай мөргөлдөх үед есөн хүн амиа алдсан байна. Гудамжинд болсон буудалцаан Бонсукессо хотод болсон бүлэг этгээдүүдийн дээрмийн дараах жагсаалын үеэр буюу даваа гаргийн орой эхэлжээ. Олон зуун цагдаа энэ өдөр Бонсукессог бүлэг дээрэмчид, хар тамхи худалдаалагчдаас чөлөөлж аюулгүй болгох үйл ажиллагаанд дайчлагджээ. Тэдний мэдээлснээр хохирогсдын зургаа нь хар тамхины худалдаачин, нэг нь цагдаагийн албан хаагч байсан гэлээ.
Д.Идэр
























































