Өмнөд Африкийн Засгийн газраас Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн
биеийн байдал сайжрахгүй байгаа талаар мэдээллээ. 94 настай Нельсон
Мандела уушигны халдварын улмаас бие нь муудаж энэ сарын зургааны өдрөөс
эхлэн нийслэл Претори хотын эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүний биеийн
байдал өнгөрсөн ням гаргаас эхлэн огцом муудсан ч дээрдэхгүй байгаа аж.

Өмнөд Африкийн Засгийн газраас Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал сайжрахгүй байгаа талаар мэдээллээ. 94 настай Нельсон Мандела уушигны халдварын улмаас бие нь муудаж энэ сарын зургааны өдрөөс эхлэн нийслэл Претори хотын эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүний биеийн байдал өнгөрсөн ням гаргаас эхлэн огцом муудсан ч дээрдэхгүй байгаа аж.
Засгийн газраас эмч нар түүний биеийн байдлыг тогтворжуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа хэмээн мэдээлжээ. Гэсэн хэдий ч ноён Манделагийн гэр бүлийн гишүүд түүний Куну дахь гэрт цуглаж уулзлаа гэх мэдээлэл нь олон нийтийн санааг зовоож байна.
Тиймээс Өмнөд Африкийн ард түмэн хайртай ерөнхийлөгчийнхөө төлөө залбирч байна. Сүүлийн жилүүдэд бие нь дордох болсон тэрээр 2004 оноос хойш олны өмнө үзэгдэхээ больсон билээ.
Д.Идэр