АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Жоржтаун их сургуульд илтгэл тавилаа. Тэрээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ төлөвлөгөөгөө олон нийтэд зарласан нь ихээхэн анхаарал татаж байна. Барак Обамагийн төлөвлөгөө сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх талаар байжээ. Ерөнхийлөгч Обама нар болон салхины эрчим хүчний төслүүдийг нийтийн өмчийн газар хэрэгжүүлснээр 2020 он гэхэд зургаан сая барилгыг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг болгохоор төлөвлөжээ. Цаашлаад энэхүү төслийг орон даяар, өрх бүрт хэрэгжүүлэх боломжийг хайх аж.
Мөн тэрээр ногоон технологийн хөрөнгө оруулалтад найман тэрбум доллар зарцуулах болсноо зарласан байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард тангараг өргөсөн тэрээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь түүний ерөнхийлөгч байх хугацаандаа хийх томоохон ажлуудын нэг хэмээн хэлсэн билээ.
Д.Идэр
























































