Алдарт хөлбөмбөгч Лионель Месси болон түүний эцгийг Испанийн шүүх
татвараас бултсан хэрэгт буруутгаад байгаа билээ. Өчигдөр түүний хуульч
Кристобэл Мартелл мэдээлэл өгчээ.

Алдарт хөлбөмбөгч Лионель Месси болон түүний эцгийг Испанийн шүүх татвараас бултсан хэрэгт буруутгаад байгаа билээ. Өчигдөр түүний хуульч Кристобэл Мартелл мэдээлэл өгчээ. Түүний хэлснээр Месси 2010-2011 онд Испани улсад 13 сая ам.долларын татвар төлсөн гэлээ. Харин Мессигийн хуульч прокуроруудтай эрт үеийн татварыг нөхөн төлж барагдуулах талаар тохиролцоо хийсэн эсэх тухай мэдээлээгүй байна. Мөн сэтгүүлчдийн асуултад харуилахаас татгалзжээ.
Испанийн шүүх Лионель Мессиг 2006-2009 оны хооронд таван сая ам.долларын татвар төлөхөөс бултсан хэмээн буруутгаж байна. Хөлбөмбөгийн оны шилдэг тоглогч шагналын дөрвөн удаагийн эзнийг ирэх есдүгээр сарын 17-нд шүүх юм. Хэрвээ тэрээр буруутай хэмээн нотлогдвол ял эдлэхээс гадна 15.7-36.7 сая ам.долларын торгууль төлж магадгүй аж.
26 настай настай од жилийн 41 сая ам.долларын орлогоороо дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 тамирчны нэгээр тодорсон билээ.
Д.Идэр