76 настай Сильвио Берлускониг насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татаж, биеэ үнэлэхэд хүргэсэн хэрэгт буруутгасан билээ. Италийн экс Ерөнхий сайд, хэвлэлийн магнат, тэрбумтан Берлускониг шүүхээс бурутуай хэмээн үзсэн учраас долоон жилийн ял оноосон юм. Мөн Сильвио Берлускониг таван жилийн турш олон нийтийг хариуцсан албан тушаалтай байх эрхийг хасчээ. Берлусконийн өмгөөлөгч түүнийг давж заалдана хэмээн мэдэгдээд байна.
Сильвио Берлукони 2010 онд насанд хүрээгүй охинтой 13 удаа бэлгийн харилцаанд орж, оронд нь мөнгө төлж байсан нь тогтоогджээ. Тус улсын хуулиар биеэ үнэлэлтийг зөвшөөрдөг хэдий ч 18-аас дээш настай байх ёстойг хатуу заасан байдаг байна.
Тухайн үед 17 настай байсан Карима Махроуг хэмээх охин шөнийн цэнгээний клубт бүжиглэдэг байсан байна. Охин Берлусконийн өрөөнөөс хулган хэргээр хоригдсоны дараа Берлускони түүнийг суллуулж, сексийн харилцаа эхэлсэн гэжээ. Харин хэвлэлийн магнат охин түүнд 24 настай хэмээн хэлсэн гэж мэдүүлсэн аж.
Д.Идэр































































Сэтгэгдэл (1)