Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхоёоно Сингапур болон Малайз улсын ард иргэдээс уучлал хүсчээ. Тус улсад тариачдад газар олгохын тулд ой мод, бут сөөгтэй талбайг цэвэрлэхдээ шатаах арга сонгосон нь хөрш зэргэлдээ орнуудад ихээхэн хэмжээний агаарын бохирдол үүсэх шалтгаан болсон юм. Ерөнхийлөгч уучлал хүсээд галыг унтраалгахаар нисдэг тэргүүд болон 3000 гаруй гал унтраагч илгээснээ мэдэгдсэн байна.
Малайзын агаарын бохирдлын индекс 300 байх ёстойгоос 700-д хүрсэн билээ. Харин түймэртэй тэмцэж эхэлснээр бохирдол буурч байгаа тул маргаашнаас сургуулиудыг нээхээр болжээ. Тус улсад агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрсэн тул сургууль цэцэрлэгүүдийг хааж, хоёр ч дүүрэгт онц байдал зарлаад байсан юм.
Харин салхины чиглэл өөрчлөгдсөний ачаар Сингапурын утаа ч мөн багасаж байна гэлээ.
Д.Идэр
























































