Засгийн газрын эсрэг олон мянган хүн жагссаны эцэст Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф улс төрийн бодлогыг шинэчилж олон нийтийн гарт хүргэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн байна. Тэрээр “Засгийн газар ард түмнийг сонслоо. Тэд өөрчлөлт хийхийг хүсч байна. Хүмүүс хамтдаа ямар ч том асуудлыг шийдвэрлэж чадна” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бразильд түүхэнд байгаагүй өргөн хүрээний буюу 10 мянга гаруй хүн Засгийн газрыг эсэргүүцэн жагссан юм. Жагсагчид эхлээд нийтийн тээврийн тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэн буруулж чадсан ч сүүлдээ эрх баригчдад олон шаардлага тавих болсон билээ.
Өнгөрсөн даваа гарагт хатагтай Руссефф жагсагчдын төлөөлөгчидтэй уулзсаны дараа энэ шийдвэрийг гаргажээ. Тэрээр жагсагчдад хандан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа нь сайшаалтай ч эмх замбараагүй байдал үүсгэж, дээрээм тонуул хийх явдал байж болохгүй хэмээн анхааруулсан юм.
Д.Идэр


























































