
СЕХ-ноос сонгуулийн явцын байдлаар 12.00 цагт мэдээлэл хийхдээ ямар нэг зөрчил илрээгүй гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Өвөрхангай аймагт сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр Өвөрхангай аймгийн Сант сумын 47 дугаар хэсгийн хороон дээр багийн засаг
дарга У.Мөнхтогтох гэгч мөнгө тарааж байгаад баригдсан аж. Түүнийг 16800 төгрөг гэсэн хүснэгт хийгээд, гишүүддээ өгч байсныг хэсгийн хорооны ажилтан мэдээд цагдаад ханджээ. Гэхдээ энэ мэдээллийг албаны эх сурвалжууд одоогоор батлаагүй байна.
Сэтгэгдэл (4)