ОХУ Сирид хүмүүнлэгийн тусламж болгон дахин хүнс, бараа илгээсэн талаар тус улсын Онцгой байдлын яам мэдээллээ. Тусламжийн барааг хүргэхээр явсан Ил-62, Ил-76 онгоцууд Сирид амжилттай газардсан байна. Хүмүүнлэгийн тусламжийг Сирийн Засгийн газар Латазиа онгоцны буудалд хүлээн авчээ. Яамны мэдээлснээр онгоцуудаар иргэний дайн өрнөж буй Сири улсыг орхихыг хүссэн ОХУ-ын иргэд болон бусад үндэстнүүдийг авчирна гэлээ.
Өнгөрсөн сарын 29-ны өдөр ОХУ Сирид 22 тонн тусламжийн бараа хүргэж, 128 хүнийг зөөж авчирсан юм.
Д.Идэр
























































