Австралийн Ерөнхий сайд Жулия Жиллард өөрийнхөө манлайлал, удирдах
чадварын талаар намын гишүүдийн дунд санал хураалт явуулахаар болсон
тухайгаа мэдээллээ. Хэрвээ санал хураалтаар Хөдөлмөрийн намын нөхөд нь
түүнийг дэмжихгүй байвал тэрээр Засгийн газрын тэргүүний ажлаасаа
огцорно гэсэн байна.

Австралийн Ерөнхий сайд Жулия Жиллард өөрийнхөө манлайлал, удирдах чадварын талаар намын гишүүдийн дунд санал хураалт явуулахаар болсон тухайгаа мэдээллээ. Хэрвээ санал хураалтаар Хөдөлмөрийн намын нөхөд нь түүнийг дэмжихгүй байвал тэрээр Засгийн газрын тэргүүний ажлаасаа огцорно гэсэн байна.
Хатагтай Жулия Жиллард энэхүү шийдвэрийг нам нь хагарснаар түүний дэмжигчид болон намын гишүүд өрсөлдөгчид буюу Ерөнхий сайд асан Кевин Руддыг дэмжиж эхэлснээс сарын дараа гаргажээ.
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард ийм санал хураалт явуулж ялалт байгуулж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)