
Өнөөдөр архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон билээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэлгүүрт архи худалдаалж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтэс шалгахад архи худалдаалсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ. Энэ мэт хууль бусаар архи согтууруулах ундаа худалдсан бол 250 мянгаар торгоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/