Ерөнхийлөгч Барак Обама Африкийн орнуудад айлчлахаар өчигдөр морджээ. Тэрээр Сенегал, Өмнөд Африк, Танзани улсуудад айчлах аж. Барак Обамагийн айлчлалын зорилго нь хөрөнгө оруулалтыг дэмжих, ардчиллыг сурталчлах аж. Энэ нь ерөнхийлөгч болсноос хойш түүний Сахарын орнуудад хийж буй хоёр дахь айлчлал юм. Өнгөрсөн сард БНХАУ Африкын орнуудтай томоохон хэлэлцээ байгуулсан нь Барак Обамагийн айлчлах бас нэгэн шалтгаан болсон байна. Хятад улс Африкт газрын тос, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар болсноор АНУ-ын худалдааны томоохон хамтрагчийг өөртөө татаж чадсан байна.
Д.Идэр
























































