Австралийн Ерөнхий сайд Жулия Жиллард албан тушаалаа өглөө. Тэрээр өчигдөр өөрийн Хөдөлмөрийн намын гишүүдийн дунд манлайлал, удирдах үйл ажиллагааныхаа талаар санал хураалт явуулсан билээ. Хатагтай Жулия Жиллард санал хураалтад ялагдсан учраас амласан ёсоор ажлаа өгчээ. 2013 онд Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон тэрээр санал хураалтад 57:45-ийн харьцаагаар ялагджээ. Улс төрийн хамтрагчдаасаа дэмжлэг авч чадаагүй учраас Жулия Жиллард санал хураалтын дүн гарсан даруйд огцорч буйгаа мэдэгдсэн байна.
Д.Идэр
























































