Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Жулия Жиллард албан тушаалаасаа огцорсны дараа шинэ Ерөнхий сайдаар Кевин Рудд томилогдлоо. Тэрээр өчигдөр ажлаа хүлээн авч тангараг өргөсөн байна. Өмнө нь энэ албыг хашиж байсан ноён Кевин Рудд өнөөдрөөс эхлэн Австралийн Хөдөлмөрийн намыг тэргүүлэх юм. Хөдөлмөрийн намын гишүүд ирэх есдүгээр сард болох парламентын сонгуульд Жулия Жиллардаар тэргүүлүүлж оролцвол ялалт байгуулахгүй хэмээн хагаралдах болсон юм. Намын доторх хагаралын улмаас хатагтай Жулия Жиллард гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж, ялагдвал албан тушаалаасаа огцорно хэмээн мэдэгдсэн. Тэрээр санал хураалтад намын нөхдөөсөө дэмжлэг авч чадалгүй 57:45-ийн харьцаагаар ялагдсан тул амласан ёсоор огцорсон байна.
Хөдөлмөрийн намын дарга болсон Кевин Рудд улсдаа нилээд нэр хүндтэй улс төрч аж. Түүнийг парламентын сонгуульд намаа сайн удирдана хэмээн Хөдөлмөрийн намынхан итгэж байна.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (1)