Өчигдөр Египетэд Ерөнхийлөгч Мохамед Морсиг эсэргүүцсэн жагсаал дахин гарлаа. Жагсаалын үеэр ерөнхийлөгчийг дэмжигчид болон эсэргүүцэгчид мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, 162 хүн бэртэж гэмтжээ. Мөн худалдааны төв, машин олноор эвдэж сүйдсэн байна. Эмх замбараагүй байдлыг зогсоохын тул цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж жагсагчдыг тараажээ.
Жагсагчид ирэх ням гарагт томоохон хэмжээний жагсаал хийхээр төлөвлөж байгаа аж. Жагсаалыг зохин байгуулж буй бослого хөдөлгөөний мэдээлснээр 20 мянган хүн энэхүү жагсаалд нэгдэхээр гарын үсэг зурсан байна. Эсэргүүцэгчид Мохамед Морсиг албан тушаалаа нэр төртэй гүйцэтгэж чадахгүй байгаа учраас хариуцлага хүлээж, огцрох ёстой хэмээн шаардаж байна.
Д.Идэр
























































