Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зума өнөөдөр Мозамбикт хийх ёстой
айлчлалаа хойшлуулжээ. Энэ нь ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн
биеийн байдал муу байгаатай холбоотой аж.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зума өнөөдөр Мозамбикт хийх ёстой айлчлалаа хойшлуулжээ. Энэ нь ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал муу байгаатай холбоотой аж. 94 настай Нельсон Мандела нийслэл Претори хотын эмнэлэгт гурав дахь долоо хоногтоо хэвтэж байгаа юм.
Энэ сарын наймны өдөр уушигны халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн Нельсон Манделагийн биеийн байдал өнгөрсөн амралтын өдрүүдээс ихээхэн дорпдох болсон байна. Анхны хар арьст ерөнхийлөгчийнхөө төлөө өмнөд африкчууд ихээхэн санаа зовж байна. Өнгөрсөн мягмар гарагт лам сүсэгтнүүд түүний төлөө ном хурж, дэмжигчид нь сүсэглэн залбирчээ.
Д.Идэр