Өчигдөр Бразилд 50 мянган хүн “Belo Horizonte” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа жагсчээ. Жагсагчид Бразил, Уругвайн холбооны аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцсэн нь 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д тус улс хэтэрхий их хэмжээний төсөв баталсан гэх эсэргүүцэлтэй холбоотой юм. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Нийтдээ 20 гаруй жагсагчийг баривчилсан байна.
Бразил 2014 оны ДАШТ-д 13.3 тэрбум ам.доллар төсөвлөснийг олон мянган хүн эсэргүүцэн жагссан билээ. Тэмцээнд Бразил Уругвайг 2:1-ийн харьцаагаар ялсан гэлээ.
Д.Идэр
























































