
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээн амралтын газрын баруун урд туул голд усанд машин суусан, машины хамар дээгүүр ус давсан, гурван иргэн машин дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлага өчигдөр 00:04 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын бүлгийг гаргахад УАЗ-469 загварын автомашин голын дунд хэсэгт усанд суусан, машин дээр иргэн 21 настай эрэгтэй Б, 32 нас эрэгтэй О, 23 настай А, 30 настай Г,23 настай Б нар байсныг завиар зөөж, машиныг татаж гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/