
Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино өчигдөр мэдэгдэхдээ “Бид Жулиан Ассанжийн улс төрийн орогнолыг зөвшөөрөх асуудлыг хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж байж шийдвэрлэсэн. Тиймээс Эдвард Сноудены хүсэлтийн хариуг удахгүй өгнө хэмээн найдаад хэрэггүй” гэжээ. Эквадорын Засгийн газар Сноудены хүсэлтийг сайтар судалж байгаа гэсэн байна.
Зүүн Азийн орнуудад айлчлал хийж буй Рикардо Патино Малайзын нийслэл Куала Лумпурт энэхүү мэдэгдлийг хийжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Эдвард Сноуден одоо хүртэл Шерметовын онгоцны буудалд байгаа хэмээн мягмар гарагт мэдээлсэн юм.
Д.Идэр