ОХУ-ын нэр хүндтэй хоригдлуудын нэг Михаил Ходоровскийн 50 насны төрсөн
өдрийг тэмдэглэж дэмжигчид нь жагссан байна. 200 гаруй дэмжигчид “Улс
төрийн хоригдлыг сулла” гэсэн уриа лоозон барьж, хашгирчээ.

ОХУ-ын нэр хүндтэй хоригдлуудын нэг Михаил Ходоровскийн 50 насны төрсөн өдрийг тэмдэглэж дэмжигчид нь жагссан байна. 200 гаруй дэмжигчид “Улс төрийн хоригдлыг сулла” гэсэн уриа лоозон барьж, хашгирчээ. Жагсаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ходоровскийн ирэх оны аравдугаар сард суллагдах хугацааг сунгахаар шинэ гэмт хэрэгт холбогдуулж магадгүй хэмээн болгоомжилсны улмаас хийсэн гэж шинжээчид үзэж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр жагсаалд оролцогчдоос 46-г нь баривчилсан гэлээ.
ОХУ-ын хамгийн баян хүний нэг, газрын тосны аварга “ЮКОС” компанийн эзэн Ходоровский 2003 онд баривчлагдаж шоронд суужээ. Кремлийн эрх баригчдыг шүүмжлэгч Ходорковскийг 2010 онд хууль бус аргаар мөнгө олсон хэрэгт буруутайг тогтоосон юм. Ходорковский өөрт нь тулгасан хэргийг улс төрийн явуулга гэж үздэг билээ.
Д.Идэр