Сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг Мексикийн иргэн дэлхий нийтэд харууллаа. Мануела Хернандез гэх нэртэй 100 настай эмэгтэй өнгөрсөн бямба гарагт бага сургуулиа төгсч, үнэмлэхээ авчээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхийн өмнөх жил буюу 1913 оны зургаадугаар сард Мексикт төрсөн тэрээр ядуу гэр бүлдээ туслахын тулд бага сургуулиа орхисон байна.
Боловсрол эзэмшихийг хүссэн эмээ 99 настайгаасаа ач, зээ нарынхаа тусламжаар бага сургуульд сурч эхэлсэн гэв. Тэрээр “Би сургуульдаа маш хайртай. Гэхдээ цаашид үргэлжлүүлэн суралцаж чадахгүй” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Д.Идэр
























































