
Рифат Ассадын харш нь Парисын байршил сайтай орднуудын нэг бөгөөд “Arc de Triomphe”-г харах боломжтой аж. Тэрээр Францад хууль бусаар эзэмшиж байж болзошгүй барилгуудыг Засгийн газраас шалгаж, шаардлагатай бол хураан авах тухай шийдвэр гарсны дараахан байшингаа яаравчлан худалджээ.
“Telegraph” агентлагийн мэдээлснээр Сирийн дэд ерөнхийлөгч асан тэрээр хилийн чанадад олон үнэтэй харшийш эзэмшдэг байна.
Рифат Ассад ах Хафезынхаа эрх мэдлийг булаан авахыг оролдсон нь бүтэлгүйтсэнээс хойш буюу 1983 оноос хойш хилийн чанадад амьдрах болжээ. 75 настай Рифат Ассадыг “Хамасын махны машин” гэж нэрлэдэг. Түүний тушаалаар 1982 онд бослого гаргасан 25 мянган иргэнийг янз бүрийн байдлаар шийтгэсэн гэдэг.
Д.Идэр