АНУ-ын Сенатын танхим цагаачдын хуулийг шинэчлэх хуулийн төслийг баталлаа. Өргөн хүрээний шинэчлэл хийсэн Цагаачлалын хуулийн шинэ төсөлд 11 сая хууль бус цагаачийг харьяалалтай болгохыг тусгасан байна. Эдгээр 11 сая хууль бус цагаач нь 2011 оны 12 сарын 31-ээс өмнө АНУ-д хөл тавьсан хүмүүс байх аж. Хууль бус цагаачдад шинээр виз олгох хөтөлбөр нь ажилах чадвар муу иргэд болон хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудыг илүүд үзэхийг мэдээлжээ. Мөн хилийн хамгаалалтыг сайжруулахад их хэмжээний хөрөнгө зарцуулахыг Сенатын танхмын олонхи гишүүд дэмжжээ. Шинэ хуулиар хил хамгаалахад 38 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд хилийн ажилчдын тоог 20 мянгаар нэмэгдүүлэх, 1120 км хашаа нэмж барих, машин техникийн тоог нэмэгдүүлэх болон цахилгаан ажиглалтын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2011 оноос цагаачлалын системийн шинэчлэлийг боловсруулсан ирсэн юм. Шинэ хуулийг ирэх наймдугаар сард Конгрессоор хэлэлцэх аж.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (1)