Өнөөдөр өгдөө БНХАУ-ын хойд хэсгийн жижиг тосгонд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрүүлэхийн төлөө жагсаал эхэллээ. Хятадын Хэбэй мужийн Шанфан тосгонд амьдардаг ижил хүйстнүүд энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Учир нь тэдний амьдардаг тосгонд ижил хүйстэн байх нь цээртэй зүйлүүдийн нэг тул нүд үзүүрлэгдэх явдал гарах болсон байна. Ву Иебин, Ан Вэй гэх ижил хүйстнүүдийн ярьснаар тэд гэр бүлийнхнийхээ шахалтаар өөрсдийн биед муу ёр шүглэсэн хэмээн үзэж эмчилгээ хийлгэж, бөө дээр олон удаа очсон ч хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй болжээ. Харин тус тосгоны ижил хүйстнүүд нэгдэж гэрлэлтийг нь хуулиар хүлээн зөвшөөрөхийг уриалж эхэлсэн нь интернэтэд олон дэмжлэг авчээ. Тиймээс урам орж жагсаал хийхээр шийдсэн хэмээн ярьжээ.
Д.Идэр
























































