
Эквадорын эрх баригчид улс төрийн орогнол хүссэн Эдвард Сноудены хүсэлтийг зөвшөөрсөн тухай мэдээлэл гарсныг албан ёсоор үгүйсгэсэн байна. Эквадорын Улс төрийн менежментийн нарийн бичгийн дарга Бетти Толагийн мэдээлснээр “Эдвард Сноуденыг Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд байлгахаар болсон тухай мэдээлэл, баримт бичгүүдийг засгийн газраас гаргаагүй бөгөөд ямар ч эрх мэдэлтний гарын үсгээр баталгаажаагүй болно” хэмээн анхаарууллаа.
Мөн тус улсын хуулийн дагуу түүний хүсэлтийг хэлэлцэх боломжгүй байгаа гэлээ. Учир нь улс төрийн орогнол хүсэгч нь Эквадорын газар нутагт ирсэн байх эсвэл элчин сайдуудын аль нэг нь өргөх бичиг барьсан байх ёстой гэжээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуден Хонконгод нуугдаж байгаад өнгөрсөн ням гаргаас хойш Москвагийн Шерметовын онгоцны буудалд байрлаж байна.
Д.Идэр