АНУ-ын Тагнуулын төв газрын хууль бус үйл ажиллагааг илчилсэн Эдвард
Сноуденыг Москвагаас улс төрийн орогнол хүсвэл хүлээн зөвшөөрч магадгүй
хэмээн ОХУ-ын эрх баригч мэдээллээ.

АНУ-ын Тагнуулын төв газрын хууль бус үйл ажиллагааг илчилсэн Эдвард Сноуденыг Москвагаас улс төрийн орогнол хүсвэл хүлээн зөвшөөрч магадгүй хэмээн ОХУ-ын эрх баригч мэдээллээ. “Хэрвээ Сноуден хүсэлт гаргавал Ерөнхийлөгч хүлээн авч магадгүй юм. Гадаад бодлогоос илүүтэйгээр хүний эрхийг дээдлэх нь Ерөнхийлөгчийн үүрэг” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Михайл Федетов хэлжээ.
23 настай Сноуденыг энэ сарын 23-ны өдрөөс хойш Москвагийн Шерметовын онгоцны буудалд байгаа гэж үзэж байна.
Эквадорын Засгийн газар Эдвард Сноудены улс төрийн орогнол хүссэн хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэж мэдээлсэн. Боломжтой боллоо ч Жулиан Ассанжийн хүсэлтийг хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцсэн тул нэлээд удах байх гэсэн юм.
Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэрвээ Сноуден хүсэлт явуулбал асуудлыг авч үзэж болох юм гэж мэдээлээд байна.
Д.Идэр