Өчигдөр Чилийн нийслэлд боловсролын шинэчлэлийн төлөө жагссан оюутнууд цагдаа нартай мөргөлджээ.

Өчигдөр Чилийн нийслэлд боловсролын шинэчлэлийн төлөө жагссан оюутнууд цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид машинууд руу чулуу шидэж, бэхлэлт болгон ашиглахаар ойролцоох ресторануудын сандлыг тонож, машины дугуй шатааж, Сантьяго хотын төв замын хөдөлгөөнийг боогдуулахад хүргэсэн хэмээн эрх баригчид мэдээллээ. “Тэд оюутнууд биш, гэмт хэрэгтнүүд, хэт даврагчид” хэмээн Чилийн Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд хэлжээ.
Чилийн багш нар, сургуулийн ажилчид болон уурхайчид оюутнуудын жагсаалд нэгдэхээ мэдэгдээд байна.
Өнгөрсөн ням гарагт эрх баригчид зэс олборлолтыг нэмэгдүүлэхийг шаардаж, хувийн их сургуулиудыг улсаас хянах ёстой тухай шийдвэр гаргасан нь боловсролын салбарынхныг босоход хүргэсэн юм.
Д.Идэр