Голландын Амстердам хотын зөвлөлөөс өнгөрсөн мягмар гарагт Өмнөд Африкийн удирдагч асан Нельсон Манделаг таалал төгссөн хэмээн ташаа мэдээлжээ. Хайртай удирдагч нь амьд байсан хэдий ч ташаа мэдээллийн улмаас олон хүн түүний үхэлд эмгэнэл илэрхийлэхээр нэг минутын турш чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлсэн байна. Хотын зөвлөлийн мэдээлснээр тэд Фэйсбүүк сүлжээ сайтаар 94 настай Нельсон Манделаг бурхан болсон гэх мессеж ихээр гарах болсонд итгэн энэ мэдээллийг зарлаж, эмгэнэл илэрхийлэхийг уриалсан гэлээ.
Амстердам хотын зөвлөлийн гишүүдээс гадна алдарт дуучин Рианна ч энэ мэдээлэлд итгэн твиттертээ эмгэнэл илэрхийлсэн байна.
Уушигны халдварын улмаас энэ сарын наймны өдөр эмнэлэгт хүргэгдсэн Нельсон Манделагийн биеийн байдал муу байсан юм. Гэр бүлийнхэн нь түүнийг дээрдэж байгаа талаар өнөөдөр мэдээлсэн билээ.
Д.Идэр
























































