
Нийслэлийн Засаг даргын хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн тооллогыг ирэх наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийх юм байна. Тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа өрх, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бүх төрлийн гүний худгийг хамруулан тоолох бөгөөд гүний худаг бүрийг нэг бүрчлэн тоолох юм.