
Тус төв нь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хутагтын хур” Нийгэмд үйлчилдэг ТББ, аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран“Бидний амжилт” үр дүнгийн үзэсгэлэнг энэ оны 6 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Үзэсгэлэнд тус төвийн бойжигчид өнгөрсөн 1 жилийн хугацаанд эрхэлсэн бизнесийг дэлгэн тавьсан байлаа.
Мөн цаашид бие даан үйл ажиллагаагаа амжилттай явуулах, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бизнес эрхлэгчдэд батламж гардуулсан юм.